Орос улс Төв Азийн орнуудын эдийн засгийн хөгжилд туслах тусгай хөтөлбөрийг зохиох асуудлыг авч үзэж байна гэж мансууруулах бодист хяналт тавих Оросын холбооны албаны захирал Виктор Иванов  мэдээллээ. Тэрээр өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Орос улсын тусламжтайгаар Төв Азийг хөгжүүлэх корпорацын тухай өгүүлж байна гэв. «Засгийн газрын тэргүүн Владимир Путин  Төв Азийн орнуудад туслах, нөлөө үзүүлэх мөн хэрэгслийг бий болгох даалгавар өгсөн. Эндхийн улс  орнуудын эдийн засгийг өрнүүн хөгжүүлж, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар л мансууруулах бодис Дунд Азийн орнууд дамжин  нэвтрэх ажиллагааг зогсоож болно гэж Иванов хэллээ. Их хэмжээний героин хэмээх мансуурулах бодисыг Афганистанаас Төв Азийг дамжин Орост шилжүүлж байна гэж тэрээр мэдэгдэв.