Өнөөдөр Астанад Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзахдаа чөлөөт худалдааны бүсийг Төв Азид байгуулах нь зайлшгүй чухал гэж мэдэгдэв. «Миний бодоход  бүс нутгитйн чөлөөт худалдааны бүсийг байгуулах нь чухал» гэж тэрээр хэлэв. Казахстан Төв Азид интеграцийг хатуу тууштай дэмжиж ирсэн. Энд хамтрасан хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх өргөн боломж байна гэж Казахстаны ерөнхийлөгч онцлов. Тухайлбал Төв Азийн төмөр зам, авто замын нэгдсэн сүлжээ болон бүс нутгийн хүнсний бүтээгдэхүүний нэгдсэн санг байгуулах боломж байгааг тэрээр тэмдэглэв. «Бүс нутгийн ирээдүй Европ, Азид байгалийн нөөц нийлүүлэх нефть хийн хоолойн системтэй холбоотой хэмээн үзэж байна гэж ерөнхийлөгч хэллээ. Бүс нутагт усан-эрчим хүчний чадавхийг бэхжүүлэх нь хэтийн төлөвтэй чиглэл мөн гэж Казахстаны ерөнхийлөгч тэмдэглэв.