Орос улс гадаадад үр тариа нийлүүлэх талаар аврага амжилт гаргав. Өнгөрсөн оны 7-р сарын нэгнээс энэ оны 2-р сарын 25 хүртэл 16,9 тонн улаан буудай гадаадад нийлүүлсэн гэж өнөөдөр  Белокурихэд Хөдөө аж ахуйн зах зээлийн тухайн байдлын хүрээлэнгийн ерүнхий захирал Дмитрий Рылько Олон улсын өвлийн үр тарианы бага хурал дээр мэдээллээ. «Орос улс урьд өмнө ийм их хэмжээний үр тариа гадаадад нийлүүлээгүйг шинжээч тэмдэглээд сүүлийн саруудад улс орны  үр тарианы нөөц үүнтэй холбогдон их хэмжээгээр багассан гэв. Рылькогийн хэлснээр бол эдүгээ олон улсын зах зээлд улаан буудайн нөөц нэмэгдэж байна. «Дэлхийн зах зээл 211 сая тонн үр тариатай байна. Сүүлийн хэд хэдэн долоо хоногт үр тарианы үнэ хямдарсан» гэж тэрээр хэлэв. «Үр тарианы Давос» гэгдсэн Олон улсын өвлийн үр тарианы бага хурал Алтайн Белокурихад 5 дахь удаагаа хуралдаж байна. Бага хуралд оролцогчид зах зээлийн тухайн байдал болон үр тарианы үнийг лавтай таамаглаж байгаа учир үйлдвэр худалдааны бүлгийнхний дотор нэр хүндтэй болсон юм. Оросын 17 бүс нутгийн 100 орчим компани ба Казахстан, Германи улсуудын төлөөлөгчид бага хуралд оролцож байна.