Хятадад 60-аас дээш насны хүмүүсийн тоо 185 саяад хүрч, нийт хүн амын 13,7 хувь эзлэв. БНХАУ-ын иргэний захиргааны яамны тоо баримтуудаас  харахад эдүгээ тус улсад хижээл насны хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. «Нэг гэр бүл - нэг хүүхэд» дүрэм Хятадад хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ нь нас өтлөх үйл явцын хурдацад нөлөөлсэн гэж хүн ам зүйчид үзэж байна. БНХАУ-ын хүн ам зүйн бодлогын үндсэн зарчмууд бүр өнгөрсөн зууны 70-д онд төлөвшсөн. Тэр үед хүн амын тоо хэт нэмэгдэх явдал нийгмийн хурц асуудлуудыг үүсгэх аюул Хятадад тулгарсан билээ. Гэвч практик хэрэг дээр хятадын хотуудын засаг захиргаа төрөлтийг хязгаарлаж байна. Хөдөөгийн оршин суугчид болон үндэсний цөөнхид  төрөлтийг хязгаарлахгүй байна. Эдүгээ БНХАУ  1 тэрбум 347 сая орчим хүн амтай юм.