Сири улсад Орос тус улсын дэглэмийн биш, шудрага ёс болон засгийн газраа эв зүйгээр ардчилсан замаар сонгох ард түмний нь эрх мэдлийг  хамгаалж байна гэж өнөөдөр ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Российская газета» сонинд мэдэгдлээ. Сирийн улс төрийн бүх хүчний  яриа хэлэлцээ хийх замаар л тус орны байдлыг зохицуулж болно гэж тэрээр үзэж байна. Тэгэхгүй бол Сирийг сүйдэх иргэний дайн дэгдээж мэднэ. «Мөргөлдөөнд татагдан оролцож буй  талуудаас нэгий нь дэмжиж, сөргөлдөхэд тухирах нь байдлыг энх амгалан болгох байтугай  олон улсын тогтвортой байдлыг хохироон бусниулж мэднэ» гэж ОХУ-ын ГХ-ийн сайд хэллээ.