Орос улс Иранд дайн дэгдээхээс сэрэжлэх зорилгоор бүх хүчин чармайлтаа дайчилна  гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин  өрнөдийн сонинуудын редакторуудтай уулзахдаа мэдэгдэв. Байлдааны ажиллагаа хэт даврагсад хөрш зэргэлдээ орнууд юуны түрүүнд Азербайжанд нэвтрэн шилжих уршигтай болж мэднэ гэж тэрээр хэллээ. «Иран улс бол Каспий хавийн бидний хөрш юм. Тус улсын  байдлыг хурцатгах ажиллагаа дэлхийн энэ бүс нутгийн байдлыг тогтворгүуй болгох нь дамжиггүй гэж В.Путин нэмж хэлжээ. МАГАТЭ-гийн хяналтын дор атомын энергиэ энх тайван зорилгоор хөгжүүлэх боломж Иран улсад олгох ёстой  гэж Путин үзэж байна. Ираны удирдлагын израилийн эсрэг үг яриа, мэдэгдлийг Орос улс ямагт зохисгүй  үнэлдэг. Үүнийг Тегеранд мэдүүлсэн гэж ОХУ-ын ерөнхий сайд тэмдэглэв.