Өмнөд Курилын арлуудын тойрны нутаг дэвсгэрийн асуудлыг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэж, Москва Токио хоёрт таарах замаар шийдвэрлэж болно гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Өчигдөр тэрээр гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдагчидтай уулзахдаа Орос, Япон  улсууд  нутаг дэвсгэрийн асуудлын шийдвэр  нэн чухал байхаа болиж, ердөө 2-р зэргийнх болтол хамтын ажиллагаагаа өргөжүүлвэл зохино гэж онцлов. Москва Токио хоёр  улс орнуудынхаа эдийн засгийг хөгжүүлэхийг  үнэн голоосоо харилцан сонирхож буй анд  болох нь зайлшгүй чухал гэж В.Путин нэмж хэллээ. Тэгвэл харилцан найр тавих шийдвэр амархан олно. Оросын ерөнхий сайд гадаад худалдааны томоохон түнш - БНХАУ-тай хилийн асуудлыг зохицуулсан туршлагыг маргаантай асуудлыг шийдвэрлэж болох жишээний хувьд дурдав. «Бид хилийн асуудлыг зохицуулахыг оролдож,  Хятад улстай бүр 40 жиоийн турш хэлэлцээ хийснийг та бүхэн мэдэж байна. Төр хоорондын харилцаа холбоо болон тэдгээрийн чанар өнөөгийн түвшинд хүрсэн цагт харилцан найр тавьсан шийдвэрийг олсон. Япон улстай ч тэгнэ гэдэгт их найдаж байна. Харилцан найр тавих шийдвэрийг олоосой» гэж Владимир Путин хэллээ.