Оросын иргэд 3-р сарын 4-нд төрийн тэргүүний сонгуульд оролцож, итгэл найдвар, дэмжлэгий нь хүлээсэн нэр дэвшэгчийн төлөө саналаа өгнө гэдэгт  ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев итгэж байна. Оросын ирээдүй оросын иргэн бүрээс шалтгаалж байна гэж Медведев мэдэгдээд ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг иргэддээ уриалжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр бол иргэдийн итгэл найдвар, дэмжлэг ерөнхийлөгчийн ажилд маш чухал юм. Сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа иргэдийн дээд зэргийн идэвхжлийн нөхцөлд болж өнгөрсөн гэж Медведев үзэж байна. « Оросын нийгэм илүү боловсронгуй болж, засагт тавих шаардлагаа тов тодорхой томъёолж байгааг сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа харуулсан» гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэллээ.