Цуст ажиллагааг зогсоож, мөргөлдөөнд татагдан оролцож буй талуудын төлөөлөгчдийг хэлэлцээний ширээний ард суулгах нь Сирийн байдлын зохицуулалтын талаархи Оросын гол зорилт гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдагчдад ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Москва мөргөлдөөнд хамрагдсан тауудад хандан хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, хэлэлцээ хийж эхлэхийг урьдын нэгэн адил уриалж байна гэж тэрээр мэдэгдэв. Сири улсад Орос хэн нэгний  өмгөөлөгч гэгчийн үүрэг гүйцэтгэхгүй байна гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүн онцлов. Путины хэлснээр бол  Сирийн байдлыг энх амгалан болгохын тулд  «зэвэсэгт мөргөлдөөнд хамрагдсан ямар нэг талыг дэмжиж болохгүй. Бүх талыг хэлэлцээ хийж эхлэхэд албадах хэрэгтэй». «Сөрөг хүчнийг өөгшүүлж, зэвсэг нийлүүлвэл» эдгээр хүчнийг хэлэлцээний ширээний ард суулгах аргагүй болж мэднэ гэж тэрээр нэмж хэллээ. НҮБ-ын АЗ-өөс санал болгосон  Сирийн асуудлаархи тогтоол байдлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэхгүй гэж Путин үзэж байна. Орос улсаас Сирийн ерөнхийлөгч Башар Асадад нөлөө үзүүлэж чадах уу гэсэн асуултад Путин хариулахдаа сирийн талууд чухам ямар шинэтгэл явуулах асуудлаар өөрснөө тохиролцох ёстой гэв. «Хоёр талд адилхан шаардлага тавихгүй бол шинэтгэл явуулах аргагүй болно» гэж ОХУ-ын ерөнхий сайд тэмдэглэв.  ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  гадаад улс төрийн бүх асуудал дээр ажиллаж байна гэж Владимир Путин хэлэв.