Пүрэв гаригийн өглөө кыргызын Ош хотод  эхэлсэн  сөрөг хүчний эсэргүүцлийн арга хэмжээ хүрээгээ тэлсээр байна.  Албан ёсны мэдээгээр, арга хэмжээнд 12 мянган хүн оролцож байгаа бөгөөд зохион байгуулагчдын үзэж байгаагаар 25 мянган хүн оролцож буй аж. Цугларагсад одоогийн засгийн эрх баригчдыг шүүмжлэн, тэднийг хээл хахуульд идэгдэсэн гэж үзэж байгаа юм. Түүнчлэн,  сөрөг хүчнийхэнд  Кыргызстаны гадаад бодлого таалагдахгүй байгаа юм. Чухамдаа 2010 онд Ош хотод үндэстэн хоорондын узбек болон кыргызуудын дунд угсаатны томоохон мөргөлдөөн гарсан юм. Эрх баригчдын хямралын үеэр 2005 онд Ош сөрөг хүчнийхний гол түшиц сууриудын нэг болсон юм.