БНАСАУ-ын холын зайн тусгалт пуужин, цөмийн туршилтаа болон  ураныг баяжуулахыг  түр зогсоох шийдвэрийг Москва сайшааж байна.  Ингэхдээ сүүлийнхийг нь МАГАТЭ-гийн ажиглагчид хяналт тавьж байх юм. Энэ тухай  ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Дипломат байгууллагын үзэж байгаагаар, ОХУ өнгөрсөн жилийн хавар Пхеньяны талаас  дээрх алхмуудыг хийх саналыг тавьж байсан юм. Үүнтэй зэрэгцэн Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг зохицуулах   зургаан талт яриа,  хэлэлцээ нь  аажимдаа  тэдгээрийг  сэргээхэд ойртуулж байна гэж ГХЯ мэдэгдэлдээ дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон БНАСАУ болон АНУ-ын яриа хэлэлцээний үеэр энэхүү зогсоох тухай  тохиролцоонд хүрсэн юм. Энэхүү шийдвэр нь  Ким Чен Ыны засгийн эрхэнд ирсэний дараах анхны гэрээ юм.  Дашрамд хэлэхэд,  түүний эцэг Ким Чен Ир зургаан талт Солонгосын хойгийн  цөмийн зэвсэгийг түр хугацаагаар  зогсоох яриа  хэлэлцээ хйихэд  бэлэн байсан юм. Тэрээр энэхүү  асуудлыг  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй өнгөрсөн оны наймдугаар сард  Буриад улсад уулзахдаа зөвшөөрсөн юм.

Нөгөөтэйгүүр, АНУ, Япон,  Өмнөд Солонгос болон ОХУ-ын  түншүүд БНАСАУ,  Хятад болоод  “зургаагийн” түншүүд Пхеньянтай яриа,  хэлэлцээнг урьдчилсан аливаа болзолгүйгээр сэргээхээр зөвшилцөж байсан боловч Умард Солонгос шийдэж чадаагүй юм. Үүнд анхаарлаа хандуулахын сацуу Оросын ШУА-ийн Солонгосын хөтөлбөрийн  төвийн захирал Георгий Толорай ийм тэмдэглэж байна.

«Одоогийн тохиролцоо бол бохир байдлаар өнгөрсөн 12-р сард боловсруулагдсан юм. Гэтэл Ким Чен Ирын үхэл тэдгээрийг бүх нийтэд зарлаж, бодит болгох  хугацааг хойшлосон юм. Америкчууд шинэ дэглэмтэй ажиллах хэрэг байна уу даа, гэж эргэлзэж    байсан юм. Тэд тэгсэн нь дээр гэдэг шийд гаргажээ. Ингэснээр, бид зургаан талт яриа,хэлэлцээний өөд угтан явна. Хэрэв АНУ болон дэлхийн хамтын нийгэмлэгийн Пхеньянд  тавих шаардлагууд бодит байх юм бол тодорхой дэвшил гарах нь эргэлзээгүй юм» гэж Георгий Толорай хэллээ.

Одоогоор хоёр талын уян хатан байдал илт байна. БНАСАУ 2009 онд Йонбенээс хөөж гаргасан, МАГАТЭ-гийн шинжээчдийг өөрийн цөмийн объектуудад буцаан авчирахад бэлэн төдийгүй үүний хариуд АНУ-ын хүнсийг хүлээн авахад бэлэн байгаа юм. Америкийн талын мэдэгдсэнээр, өмнө нь ийм санал тавихад тэд хүлээж аваагүй аж.

Токио болон Сөүл Пхеньяны байр суурийг сайшаан урьдын адил үүнийг ээлжит  “хавх” гэж нэрлэсэнгүй.  Пхеньянаас 2010 оны урьдын нүгэлийг наминчлахыг шаардахаас ч  түдгэлзэв. Тэд Умардынхныг   Өмнөдийн   “Чхонан” цэргийн онгоц устгаж,   Енпхендо арлыг их буугаар буудан өдөөн хатгалага хйисэн  гэж буруутгаж ирсэн юм. Гэтэл  Японы ГХЯ-ны тэргүүн  Коитиро Гэмбо  мэдэгдэлдээ, сологосын хойгийн яриа хэлэлцээг сэргээх шаардалага хараахан алга гэж цохон тэмдэглэжээ.  Магадгүй, энэ нь түүний АНУ-тай зөвшилцөлгүй бие даан шийдвэр гаргаж чадахгүйтэй холбоотой байж ч болох юм.

Вашингтон мэдэгдэлдээ, зургаан талт яриа, хэлэлцээ сэргээгдэх нь Пхеньянаас шалтгаална гэжээ. Оросын Алс-Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн тэргүүн Александр Жебин тэмдэглэхдээ «Умард Солонгос нь АНУ-тай яриа хэлэлцээг сэргээх  тогтвортой шийдэлд  хүрсэн бололтой.  Умард ээлжит  улс-төрийн буюу ямар нэгэн дайсагнах бодолгүй гэсэн амлалтыг авчээ. Тэдгээр нь хир биелэгдэхийг харж байж болъе. Бээжинд болсон  Умард солонгосын хувилбар болох   америк-умард солонгосын яриа хэлэлцээ явж байгаа тэр үед  ажилладаг юм. Яриа хэлэлцээ үгүй бол   Умард Солонгос хэлснээсээ амархан буцаж болох юм» гэлээ.

Пхеньян Вашингтонтой ойртосноор  магадгүй бүр түр зуурын байлаа ч гэсэн, дэлхий нийтэд хоёр талын харилцааг хэвийн болгохын төлөө чармайлт  мэт харагдана.  Нөгөөтэйгүүр, умардсолонгосчуудад, шинэ удирдагч  Ким Чен Ын нь дотоддоо төдийгүй улсад нэр хүндтэй гэдгийг харуулж буй юм.

Түүнчлэн ерөнхийлөгч Барак Обамад  11-р сард дахин сонгогдохын өмнө   дипломат амжилт  шаардлагатай. Ялангуяа,  түүний  урьталуудын нэгээр нэрлэсэн  Азид эргэж очих  бодлого юм .