Сирийн чөлөөт армид зэвсэг нийлүүлэхийн тулд цэргийн товчоог байгуулах тухай өнөөдөр Парист  сөрөг Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүн Бурхан Гальюн хэвлэлийн бага хурал дээр  зарлан мэдээллээ. «Сирийн үндэсний  зөвлөл туслагчдыг хувьсгалчидтэй холбоно» гэж тэрээр нэмж хэллээ. Цэргийн товчоог байгуулах тухай шийдвэрийг  Сири дэх  бүх сөрөг зэвсэгт бүлэгтэй уялдуулан зохицуулсан гэж сөрөг хүчний тэргүүн мэдээлэв. Сирийн үндэсний зөвлөлийн удирдагчийн  хэлснээр бол  цэргийн товчоо Сирийн чанадад магадгүй Турк улсад  байрлаж ажиллана.