Буриад билгийн улирлын шинэ жилийн дуу аялгууг зохиохоор шийдвэрлэжээ. «Буриад үнэн»  нийтлэлийн ордноос уралдааныг санаачлав. Оролцохыг хүссэн хүн болгон оролцох боломжтой байна. Шинэ жилийн дуу аялгуу  өрнөдийн «Жингл Беллс», оросын «Гачуур  ойд ургажээ»  зэрэг дэлхийн шилдэг  загварт нийцэх ёстой. Уралдаан Дэлхийн буддын шашинтнуудад зориулсан билгийн улирлын шинэ жилийн сулд дуулал, Цагаан сарын  дуу зэрэг  хоёр номинацтой. Харин уралдаанд  түрүүлэгсдийг шагнахгүй. «Дуу аялгуу олон улсын хэмжээнд амжилт олвол  дэлхий даяар алдаршиж их хэмжээний  шагнал авна» гэж уралдааныг зохин байгуулагчид үзэж байна.