Өнөөдөр Орос, Хятадын төлөөлөгчид НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн Сирид үйлдсэн гэмт хэргийг буруушаасан тогтоолыг эсэргүүцэв. Санал хураалтын явцад тогтоолыг батлажээ. Санал хураалтын үеэр 37 улс  төслийг дэмжиж, 3 улс  дэмжихээс татгалзаж, бас 3 улс түдгэлзэв. ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид  Женевэд үг хэлэхдээ  тогтоол өрөөсгөл талын обьектив бус шинжтэйг дурдав. ОХУ, БНХАУ, Куба гурав  төслийг эсэргүүцэж, Энэтхэг,Филиппин, Эквадор улсууд  түдгэлзсэн юм. Турк, Катар хоёр улсаас боловсруулсан баримт бичиг  Сирид хүний эрхийг зөрчих хэрэг явдлыг зогсоохыг уриалжээ. Түүнээс гадна Сирийн эрх баригчдаас сөрөг хүчний эсрэг авч буй арга хэмжээг шүүмжлэсэн байна. Түнээс гадна Сирийн аюулгүй байдлын хүчин улс оронд нь явуулж буй  хүч хэрэглэх ажиллагааг хариуцах ёстой. Сирийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх нь зайлшгүй чухал гэж тогтоолын төсөлд өгүүлжээ.