Япон, Хятад улсууд  Зүүн Хятадын тэнгист шинэ мөргөлдөөний босгон дээр байна. Хятадын хөлөг онгоц маргаантай бүст японы шинжилгээний хөлөгт тун ойртож, Хятадын эрх мэдэлд байгаа усанд тэнгисийн ёроолыг судлах ажиллагааг зогсоохыг шаардав. Япон улсаас үүнтэй холбогдуулан Бээжинд эрс эсэргүүцэл илэрхийлсэн юм.

Ажил хэрэг дипломат нот бичгээр хязгаарлагдсангүй. Тэнгисийн ёроолд судалгааг зогсоохыг Бээжин Токиогоос ахин шаардсан өдөр Японы Сайд нарын танхим эргийн харуулын эрх мэдлийг өргөжүүлсэн байна. Одоогоос японы эргийн харуулын хөлөг онгоцууд  гадаадын сэжиглэгдсэн хөлөг онгоцуудыг  японы эрх мэдэлд байгаа усанд саатуулж, алслагдсан арлуудад эд хогшил гэмтсэн хэрэг явдлыг мөрдөн байцаах эрхтэй болсон.

Сүүлийн жилд хятадын хөлөг онгоцууд  Зүүн Хятадын тэнгист  японы шинжилгээний хөлөг онгоцуудад  дөрвөн удаа ойртож, мөргөлдэх аюул учруулсан  билээ. Одоо эргийн харуулаас японы хөлөг онгоцуудад хуулийг үндэслэн  тусламж үзүүлнэ. Тэгэхдээ эдгээр хоёр улс эдийн засгийн бүсийг тов тодорхой зааглаагүй. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Виктор Павлятенко үүнд анхаарлыг хандуулаад

«Япон улс Окинава муж улсад ийм бүсийг бэхжүүлэх замаар алхам хийж байна. Өөрийгөө хамгаалах нэмэлт хүчнийг тийшээ татан шилжүүлж, эргийн харуулын хөлөг онгоцуудыг байрлуулах шинэ шинэ бааз барьж, Сенкаку арлуудын хамгаалалтыг бэхжүүлж байна» гэв.

Хятадаар Дяоюйдао гэдэг эдгээр арлын эх газрын усан дорхи үргэлжлэл нефть, байгалийн хийгээр баялаг. Эрчим хүчний шинэ нөөцийн төлөө тэмцэл л  Бээжин Токиогийн хоорондын нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг хурцатгав. Түүнээс гадна талуудыг дангаар арга хэмжээ авахад хүргэж байна. Тухайлбал хятадын нефть хийн компани японоор Сиракаба гэдэг Чуньсяо тэнгисийн хэсэгт хийн орд газрыг  эзэмших ажил хийж байна. Японы талаас мэдээлснээр орд газар орчимд өрөмдөх ажил үргэлжилж байна.

Японы эсэргүүцлээс болж Хятад 2008 онд энд байгалийн хийн олборлолтыг арга буюу түр зогсоосон билээ. Талууд хийн орд газрыг хамтран эзэмших тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Мөн баримт бичгийн дагуу  японы компаниудаас хий олборлох төслүүдэд хөрөнгө оруулах ёстой. Гэвч  хамтран эзэмших ажлыг тодруулж байсан үед Бээжин зөвлөлдөөнийг түр зогсоожээ. 2010 оны зун Япон хятадын загас барих хөлгийг Сенкаку орчимд саатуулж, ахмады нь баривчласнаас хойш  зөвлөлдөөнийг зогсоосон байна.

Хожим хятадын талаас  тоног төхөөрөмжөө орд газарт идэвхтэй тээвэрлэв. Талууд  зөвлөлдөөн хийж байгаа боловч үр дүнд хүрээгүй байна. Маргаантай бүст эх газрын усан дорхи үргэлжлэлд  орд газрыг биеэ дааж эзэмших эрхтэй байна гэж нэгэн талаас нөгөөд мэдэгдсний дараа  зөвлөлдөөн хийж байгааг заадаг.

3-р сард Япон улс Зүүн Хятадын тэнгист маргаантай бүст өнгөлзөж байгаагаа учир үндэстэй болгохын тулд бас нэг алхам хийх төлөвлөгөөтэй байна. Тус улс Сенкаку олтриг орчмын маргаан үүсгэсэн 39 аралд япон нэр өгч, захиргааны байгуулалын бүрэлдэхүүнд оруулах  гэж байна.  Хятад улс японы засгийн газрын мөн шийдвэрийг эрс эсэргүүцэв. Энэ чиглэлээр явуулах Токиогийн ямар ч ажиллагааны хариуд Бээжингээс арга хэмжээ авах  нь тод зүйл.