Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путин өөрийн талын бүс нутгийн штабуудын идэвхтэнүүд, сэтгүүлчид  болон   улс-төрчидтэй уулзалт хийв.  Гурван цаг үргэлжилсэн уулзалтын явцад ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч сонгуульд  ялсан тохиолдолд    Орос улсыг хааш нь хөтлөх тухайгаа ярьж, хэдэн арван асуултанд хариулж, нилээд хэдэн ерөөлийг сонсов.

Хавсарга улс-төрийн хүрээлэнгийн захирал Ольга Крыштановская сүүлийн үед нийтлэгдэж байгаа Путины нийтлэлүүдэд бүх зүйлийг оруулсан байсан гэж тэмдэглэв. Путин хөтөлбөрт нийтлэлүүддээ нийгмийн амьдралд яг оносон онош тавьж, бодит тулгамдсан асуудлуудыг  эдийн засгийн болон улс-төрийн системүүдийг, хөгжүүлэхэд чиглэгдсэн   алхмуудыг хөндсөн байлаа. Гэтэл  энд дутагдаж байгаа  ганцхан зүйл нь дүгнэлт байлаа.  “Хэрэв та ерөнхийлөгчөөр сонгогдвол Орос улсыг хааш нь хөтлөх бол? гэсэн асуултыг тэр эмэгтэй тавихыг сонирхожээ. Путин асуултын хариуг хэдэн өгүүлбэрээр өгөхийг хичээжээ.

«Мэдээж хэрэг бид ардчиллын инститүцүүдийг бэхжүүлэх ёстой. Ингэхдээ эдгээр ардчиллын инститүүцүүд нь манай улсыг аливаа  шоконд автагдахгүй, тийм бат бэх байлган, манай төр  тусгаар тогтнолын баталгаа байх ёстой юм. Үүнд бид өмнөө байгаа эдийн засгийн салбарын асуудлуудаа шйидвэрлэсэн тохиолдолд л хүрч чадна.  Эдийн засгийн салбарын  хамгийн гол зорилт бол эдийн засгийн хөгжлийг  өсөлтийн хурдацаар хангах асуудал  юм.   Эдийн засгийн өндөр өсөлтийг хангахын тулд хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Юуны түрүүнд хувийн хөрөнгө оруулалт, ажил хэрэгч уур амьсгалыг сайжруулах. Эдгээр нь нийлээд оросын тодорхой иргэн бүрийн амьдралын түвшинг сайжруулахад хүргэх болно» гэж Владимир Путин хэллээ.

Өмгөөлөгч Анатолийн  Кучерена мэтгэлцээнийг хурцатгахаар  шийдсэн бололтой. “Таныг шүүмжлэгчид танд засч залруулахад 12 жил байсан гэж ярьцгааж байна. Тэгээд Та бүх хүмүүсийг алтанд умбуулах ёстой байжээ” гэж Путины талын тэр хүн хэллээ. “Би 8 жил ерөнхийлөгчөөр ажилласан болохоос 12 жил ажлаагүй шүү дээ”-гэж Владимир Путин өмгөөлөгчид хариу өчив.

«Путин суугаад л бүгдийг командлаад гэх нь зүйд нийцэхгүй  санаа юм.  Тийм юм огт байхгүй.  Засгийн газрын тэргүүнд засгийн эрхийн олон бүрэн эрх бий, маш их цуглуулга, гэхдээ энэ бол ерөнхийлөгч биш юм гэдгийг би та нарт дахин хэлье. Энэ нь яаж сонсогдохыг би мэдэхгүй байна, гэхдээ би хэзээ ч хүний “талбай руу” орж байгаагүй.  Дмитрий Медведев бид хоёр өөрийн бүрэн эрхээ хязгаарласан. Нарийндаа бол бид тэгсэн юм биш, харин Үндсэн хууль заагласан юм. Хүн бүр дор бүрийнхээ ажлыг хийж байна» гэж В.Путин хэллээ.

Ерөнхийлөгчид нэр дэвших хэрэггүй  гэсэн мэдэгдэлийг Владимир Путин түүний өрсөлдөгч нарын дайралтын нэг шугам гэж үзэж байна.  Сонгуулийг хууль бус болсон гэж бүр сонгууль болоогүй байхад зарлаж буйн нэгэн адил. “Эдгээр улс-төрийн тэмцлийн хэрэгсэлүүд нь миний бодоход  ардчилсан нийгэмд байж болошгүй зүйлүүд” гэж Владимир Путин цохон тэмдэглэж байна.

«Үнэнийг хэлэхэд, би яг л ийм байх болов уу гэж бодож байсан юм. Мэтгэлцээн гэдэг юу гэдгийг би мэднэ. Гэхдээ цаашид ажиллахын тулд шинэ байдалд  итгэлцлийг зээлээр олж  авах шаардлагатай байна. Тиймээс манайд ийм аянга бууж буй нь сайн юм. Хамгийн гол нь эдгээр нь хуулийн хүрээнд зөв зүйтэй явагдах  ёстой» гэж В.Путин хэллээ.

Владимир Путины талынхан  ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигчийнхээ амжилтанд өчүүхэн ч эргэлзэхгүй байна.  Гэхдээ юутай ч түүнийг  зарим нь  сайн үгээр дэмжихийг оролдон, нөгөө хэсэг нь сахиусаараа дэмжиж байна. Халимагийн төлөөлөгчид буддийн шашинтны Цагаан сарын баяраараа буюу хаврын тэргүүн сарын баяр эхэлсэнтэй холбогдуулан түүнд алд Цагаан хадгийг ирэх сонгуульд амжилт гаргах өлзийтэй ерөөлийн хамт өргөн барьжээ.