БНАСАУ-ын нийслэлд хуралдаж байгаа Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын Азийн дэд салбарын  зөвлөлгөөнээр 2013 оны ачаа тээвэрлэлтийн хэмжээ, болзолыг авч үзэж, уялдуулан зохицуулж байна гэж өнөөдөр Оросын төлөөлөгчдийн тэргүүн Виктор Стеценко  мэдэгдлээ. ОХУ, БНАСАУ-аас гадна Монгол, Вьетнам, Казахстан, Хятад, Кыргызстан улсуудын төлөөлөгчид зөвлөлгөөнд оролцож байна.

«Санал шүүмжлэл үр бүтээлтэй болж байна. Тухайлбал Орос, Хятад болон Монгол,Оросын  хооронд ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцож байна. Талууд ажил хэрэгч  сайхан нөхцөлд санал бодолоо солилцож байна.  Зөвлөлгөөнд оролцогчид хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийг сонирхож байгаагаа илэрхийлж байна» гэж Виктор Стеценко хэллээ.

Алс Дорнод, Өвөр Байгал, Зүүн Сибирийн төмөр замуудын ажилтнууд Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ. Төмөр замын хамтын ажиллагааны олон улсын байгууллагын гол зорилго  олон улсын ачаа, зорчигчдын тээвэрлэлтийг  хөгжүүлэх, Евразийн бүс нутагт төмөр замын тээврийн нэгдсэн орон зайг байгуулахад оршино. Тус байгууллага  төмөр замын тээврийн салбарт техникийн дэвшил ба ШУТ-ийн хамтын ажиллагаа түүнчлэн тив дамнасан төмеөр замын өрсөлдэх чадварыг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлж байна.