Оросын эдийн засгийн үр нөлөөг Ази  Номхон далайн бүс нутагт өргөжүүлэх нь Москвагийн хувьд урьтлал болсон  гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  мягмар гаригт ГХЯ-ны дэргэдэх Үйлдвэр  худалдааны зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэв.

 Хуралдаанд оролцогчид энэ оны 9-р сард Владивостокод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлд гойд анхаарал тавьсан. Москва Оросын ч бусад улсын ч нутаг дэвсгэрт  харилцан ашигтай бизнес-төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө байна гэж ГХЯ-ны тэргүүн онцлов. Сергей Лавров АНДБН-ийн боломжийг Сибирь, Алс Дорнодын  бүс нутгуудыг өрнөөн хөгжүүлэх зорилтыг биелүүлэхэд ашиглаж болоход анхаарал хандуулав.

2012 онд ОХУ Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг даргалах үед худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, найдвартай тээвэр-логистикийн системийг боловсронгуй болгох, инновацийн өсөлтийг хангах зорилгоор хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилт эн түрүүнд гарч байна. Энэ оны 2-р сард Москвад ахлах албан тушаалтнуудын зөвлөлгөөн, Хонконгод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  форумын Үйлдвэр худалдааны зөвлөлдэх зөвлөлийн хуралдаан болсон юм.

Үйлдвэр худалдааны  зөвлөлдэх зөвлөлийн хуралдаан дээр Москва арилжааны үндсэн дээр технологийн трансферийн санг тус форумын хүрээнд байгуулахыг санаачлав. Технологийн солилцоог хөнгөвчлэсэн нь бүс нутгийн эдийн засгийг өрнүүлэх, форумын гишүүн орнуудын өрсөлдөх давуу талыг ашиглахад тус дөхөм үзүүлсэн гэж Орос улс үзэж байна.

Гэвч АНУ мөн саналыг эсэргүүцэв.Вашингтон  нарийн технологийг бусдад хүртээлтэй болгохыг зохицуулж, бүс нутагт улс төрийн үр нөлөөгө өргөжүүлэхээр оросын санаачилгыг тасалдуулахыг аль байдгаараа оролдож байна гэж улс төр судлаач Сергей Михеев «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд

«Технологийн асуудлаархи америкийн байр суурь  тэмдэглүүштэй. Дэлхийн хөгжил, ойголцол, сайн хөршийн харилцаа,ардчилал бидний хүсэл эрмэлзэл болсон гэж АНУ ярих дуртай. Гэвч тодорхой алхам хийх үед америкийн тал  өөрттэй нь өрсөлдэж буй  улсуудын технологийн хөгжлийг илүү өндөр түвшинд гарах боломжийг саатуулдаг. Ираны ч, Орос улсын ч талаар хатуу арга хэмжээ авч байна. Бодлого нь  АНУ ямар ч арга барилыг ашиглан технологийн талаар тэргүүлэх  ганц улс хэвээр байх л зорилготой. Тэгснээрээ дэлхийд улс төрийн талаар ч тэргүүлэхийг санаархсан» гэв.

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум Номхон далайг АНУ-ын үр нөлөөтэй бүст хэвээр байлгах хэрэгсэл байхаа болихийг  Вашингтон ойлгож, Номхон далайг дамнасан түншлэлийг байгуулахыг идэвхтэй оролдож байна. Харин Орос Хятад улсуудыг уриагүй. Энэ агуулгаар оросын санаачилгыг тасалдуулах нь Москвагийн  төдийгүй Бээжингийн эсрэг чиглэгдсэн арга хэмжээ болсон.

Сүүлийн үед  нарийн технологийг БНХАУ-д олгохыг америкийн талаас зориуд хязгаарлаж байгааг  Хятадаас удаа дараа  буруушаасан билээ. АНУ-аас Азид явуулж буй эдийн засгийн бодлогыг товч томъёолвол гол зорилго нь Хятад биш АНУ л хөгжлийн нөөцтэй байгааг бүс нутгийн улсуудад харуулахад оршино. Өөрөөр хэлвэл АНДБН дахь цэргийн сүр хүчээ үзүүлж байна.  Энд Вашингтон цэргийн сүр хүчээ багасгах байтугай нэмэгдүүлж байна. АНУ ийм бодлогоо эдийн засаг, технологийн шалтгаанаар тайлбарладаг.