Оросын Хасан станцаас БНАСАУ-ын Раджин  боомт хүртэл арилжааны төмөр замыг энэ жилийн хоёрдугаар хагасаас ашиглаж эхлэх ажээ. Энэ тухай пүрэв гаригт Оросын ТЗ-ын  /РЖД/  фирмийн тээврийн үйлчилгээний төвийг төлөвлөх асуудал хариуцсан  орлогч дарга Виктор Стеценко мэдэгдэв. Тэр Пхеньянд болж байгаа Олон улсын  төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын   Азийн бүлгэмийг   хуралдаан дээр Оросын төлөөлөгчдийг тэргүүлж буй юм. Хуралдаанд Монгол, БНАСАУ, Вьетнам, Казахстан, Хятад, Кыргызстан улсуудын төлөөлөгчид оролцож байгаа юм.  Түүний ярьснаар, ОХУ-ын болон БНАСАУ- ын хоорондын  хамтын ажиллагаа     шинэ шатанд гарч байна.  Талууд Хасан-Раджины 54 км урт төмөр замыг сэргээх хамтарсан үйлдвэрийг сэргээгэд байгуулсан юм. 2011 оны 10-р сард тус чиглэлээр туршилтын галт тэрэг явуулсан юм. Энэ жил терминалыг  завсарлаж дууссаны дараа ОХУ -аас Раджин боомт руу 100 мянган тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна. БНАСАУ–ын эрх баригчид  энэхүү бүтээгдэхүүнийг тээвэрлэх тухай шийдвэрийг сайшаасан юм.