ОХУ,БНХАУ сирийн мөргөлдөөний аль нэгэн талыг өөрийн зорилгод хүргэхийн тулд хүчирхийллийн аргаар  гадаадаас хөхүүлэн дэмжихийн эсрэг байр суурьтай  байна. Энэ тухай    ГХ-ийн сайдууд Сергей Лавров, Ян Цзечи нар лхагва гаригт  утсаар ярихдаа цохон тэмдэглэжээ.  Москва, Бээжин Сирийн байдлыг засгийн  эрх баригчид болон сөрөг хүчний бүлгэмүүдтэй энхийн яриа хэлэлцээний замаар зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Сайд нар  2-р сарын 26-нд явуулсан Үндсэн хуулийн шинэ төслийн талаарх ард түмний санал асуулгыг эерэгээр үнэлж байна. Ингэхдээ тэд тус улсад парламентын сонгуулийг оролцуулан  шинэчлэл хийхийг цохон тэмдэглэжээ.