Орос улсын Тооцооны танхим Монгол улсын Үндэсний аудитын газрын хооронд  байгаль орчны салбарын төрийн зохицуулалтын үр ашгийг шалгах ажлыг зэрэгцүүлэн явуулах тухай гэрээг байгууллаа гэж  тус байгууллагаас уламжилжээ. Уг мэдээлэлд  тэмдэглэхдээ, энэхүү баримт бичгийг  Орос улсын Тооцооны танхимын ерөнхий  аудитч Сергей Степашин болон Монгол улсын ерөнхий аудитын орлогч Бадамдоржийн Батбаяр нар зурсан гэжээ. Арга хэмжээний хүрээнд байгаль орчныг хамгаалахад болон хил дамжин урсах  Сэлэнгэ,  Онон голын усыг хамгаалах, ашиглахад  хилийн орчмын ой мод, ховордсон  өвс ургамлын  болоод зэрлэг амьтдын    төрлүүдийг хамгаалахад гаргасан   улсын хөрөнгийн зарцуулалтыг  шалгахаар төлөвлөж  байна.