Египтийн Үндсэн хуулийн комисс нь египтийн парламент дахь    намын төлөөлөлтэй зэрэгцэн байгуулагдахгүй нь.  Энэ тухай  Ардын хурлын  /парламентын доод танхим/  тэргүүн Мухамед аль-Кататни мэдэгдэв. “Үндсэн хуулийн  комисст египтийн нийгмийн давхаргууд болон улс-төрийн бүх хүчнийхнийг оролцуулсан байх ёстой” гэж спикер Интернетийн  өөрийн блог дээрээ бичиж үлдээжээ. Комиссоос нэг ч нам , улс-төрийн хөдөлгөөнийг гаргахгүй бөгөөд тэдний бүрэлдэхүүн нь одоогийн Ардын хуралд байгаа  дийлэнхээс шалтгаалахгуй юм гэж аль-Кататни нэмж хэлэв. Спикерын хэлснээр, парламентын хүчний хуваарилалт дараагийн сонгууль гэхэд өөрчлөгдөж болох бөгөөд, харин Үндсэн хууль өөрчлөгдөх ёсгүй юм. Одоо  хоёр танхимын  ихэнхи суудал  “Мусальманы ахан дүүс” хөдөлгөөний байгуулсан   “ Эрх чөлөө болон шудрага ёсны нам” болон “ Ан –нур” исламист намуудынх юм. Үндсэн хуулийн  комисс дараа сарын эхний өдрүүдэд байгуулагдах юм. Түүнд  тус улсын шинэ үндсэн хуулийг  боловсруулах ажил тулгараад байгаа юм.