АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби лхагва гаригт тараасан мэдэгдэлдээ  Сирийн хүчирхийллийг нэн даруй  зогсоохын төлөө байгаагаа илэрхийлжээ. Аль-Араби тэмдэглэхдээ, мөргөлдөгч талууд сирийн бүс нутгуудад, ялангуяа, Хомс болон тус улсын төв хэсгүүдэд  алан хядах ажиллагааг зогсоох ёстой гэжээ. Тэрээр Дамаскийг эм, тарианы болон хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай сирийн иргэдэд боломж  олгож, цэргээ хотуудаас гаргахыг уриалжээ. АОЛ-ийн тэргүүн Сирийн засгийн эрх баригчид зэвсэггүй энгийн иргэд рүү зэр зэвсэг хэрэглэсээр буйд түгшиж байгаагаа илэрхийлээд, энэ нь тус улсын байдлыг улам бүр муутгаж байгаа төдийгүй  иргэний дайнд ч хүргэж мэднэ гэв.