БНАСАУ-ын  цөмийн зэвсгийн туршилт хийгээд пуужин хөөргөхийг түр зогсоох шийдвэр гаргасанд    Москва болон Бээжин эерэг хандаж байна. Оросын дипломат Интерфакс агентлагт мэдэгдэхдээ Москва,Вашингтон болон Пхеньяны Солонгосын хойгийн хурцадмал байдлыг арилгахад чиглэгдсэн бүхий л ажиллагааг эерэгээр үнэлж байна  гэв. Сонирхогч талуудын  хоорондын харилцааг сайжруулахад  болон  зургаан талт харилцааны яриа хэлэлцээг  сэргээх бүх алхмуудыг Орос улс дэмжинэ гэж дипломат нэмж хэлжээ.  Түүнчлэн, Хятад улс  БНАСАУ-ын энэхүү шийдвэрийг сайшаасан гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй мэдэгдэв. Хятадын дипломат умард солонгосын  талын  шийдвэрийг “солонгос-америкийн харилцаа сайжирч буй нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулж байна гэж үнэлжээ.  Өмнөд Солонгосын тал өөрийн зүгээс БНАСАУ-ын цөмийн зэвсгийг зогсоох шийдвэрийг сайшааж байна гэж Өмнөд Солонгосын ГХЯ-ны төлөөлөгч Чо Бён Же мэдэгдэв. Сөүлийн  үзэж  байгаагаар  энэхүү шийдвэр нь умард солонгосын цөмийн хямралыг урагштай шийдвэрлэх замын суурь үндэс тавигдаж байгаа аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун БНАСАУ-ын  цөмийн салбарт идэвхээ хязгаарлах төлөвийг сайшаажээ.  Тэрээр хийсэн мэдэгдэлдээ, Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн чиглэлийн асуудлаа Пхеньян үргэлжлүүлнэ гэж найдаж буйгаа  мэдэгдэв.  МАГАТЭ лхагва  гаригт  БНАСАУ руу мэргэжилтэнүүдээ илгээхэд  бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.2-р сарын 23,24 өдрүүдэд  Бээжинд болсон  БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчдийн уулзалтын дараа  Пхеньян лхагва гаригт  цөмийн туршилтаа түр хугацаагаар зогсоох хийгээд холын зайны пуужин болон Йонбений  ураныг баяжуулах үйлдвэрийг  зогсоохыг зөвшөөрсөн юм.