2012 онд Virgin Galactic компани дэлхий орчмын тойрог замд SpaceShip Two сансрын аялал жуулчлалын хөлгийн туршилтын анхны нислэг хийлгэх төлөвлөгөөтэй байна. Британийн «Дейли телеграф» сонины мэдээлснээр арилжааны анхны аялал сансарт бүр 2013-2014 онуудад хийх боловч 500 орчим хүн нислэгт оролцох бодолтой байна. Тус компани агаар мандалд 30 гаруй нислэгийг амжилттай зохион байгуулжээ. Жуулчин бүр 200 мянган доллар төлөх юм. Хөлөгт зургаан зорчигч ба хоёр нисэгч нэг зэрэг байх болно. SpaceShip Two сансрын хөлөг 110 орчим км өндөрт дэлхий орчмын тойрог замд хэд хэдэн минут нисэх юм. Virgin Galactic бол хувийн сансрын бизнесийг хөгжүүлж байгаа цөөнхөн компанийн нэг юм. Тус компани сансарт хувийн аялал жуулчлалын нислэг бусдаас туруун хийх төлөвлөгөөтэй байна.