2011-2030 онуудад Хятадын эдийн засгийн өсөлтийн дундаж хурдац ДНБ-ний 6,6 хувьтай тэнцэнэ гэж Дэлхийн банк болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судлалын төвийн хамтран бэлтгэсэн илтгэлд ийнхүү таамагласан гэж Британийн Би-Би-Си радиостанцаас мэдээлжээ. Өргөн шинэтгэл явуулж түүний дотор улсын үйлдвэрүүдийн нөлөөг багасгаж, монополиудыг татан буулгавал зохино гэсэн дүгнэлт хийсэн байна. Эдийн засгийг зогсонги байдалд оруулахаас болон өсөлтийн уналтаас сэрэмжлэх түүхэн зорилт БНХАУ-д тулгарсан гэж илтгэлийг зохиогчид тэмдэглэв. 2011 онд БНХАУ-ын ДНБ-ний өсөлт 9,2 хувь болсон юм.