Иракад  дэлбэрэлт  хоёр удаа үйлдэсний уршгаар 6 хүн амь үрэгдэж, 9 хүн шархдав. Өнөө өглөө Багдадын зүүн хэсэгт тэсрэх бодис бүхий машин дэлбэрсэн  байна. Түүнээс хойш нэг цаг өнгөрсний дараа нийслэлээс хойно 175 км зайтай бас нэг дэлбэрэлт нижигнэв. Цэрэг-цагдаагийн харуул ойртсон үед мина тавьсан машин дэлбэрчээ. Одоогоор террорын ажиллагааг хэн ч хариуцаагүй байна. Тус улсад гэмт хэрэг гаарсаар байна. 2004 оноос 2011 оныг дуустал Иракад 70 мянга орчим хүнийг хөнөөжээ.