БНХАУ, АНУ зэрэг өрсөлдөж буй хоёр улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын төсөлд нэгдсэн.. Эдгээр хоёр туйл бол форумын дор тавьсан нэг ёсны мина болсон гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал  ГХЯ-ны Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Сергей Лузянин үзэж байна. Нөлөө үзүүлэх  ёс төдий хоёр төв форумын хүрээнд төлөвшсэн байна. Эдгээр нь америк-японы ба хятадын төв билээ. Чухам ямар төв ирээдүйтэйг хэн ч мэдэхгүй байна.

Бүс нутагт эдийн засгийн талаар түрүүлэхийн төлөө өрсөлдөөн хурцдана гэж ажиглагчид үзэж байна. Сергей Лузянин хэлэхдээ яриа: "Хятад-америкийн харилцаа бол олон улсын бодлогын тулгуур мөн. Дэлхийн ба бүс нутгийн түүнчлэн экологи, эдийн засаг, геополитикийн маш олон асуудал түүний тойронд төвлөрсөн" гэв.Хятад улс  асар их хэмжээний нөөцөө ашиглан худалдаа-эдийн засгийн бус, холбооны системийг байгуулахыг хичээнэ. Тус улс санхүү, арилжааны ба еер олон зуун сувгийг форумын орон зайд  байгуулжээ.

Энэ нь тодорхой уед форумыг Хятад тийш эргүүлэхэд туслана. Ази Номхон далайн бус нутагт буцахыг АНУ аль болохоор оролдож байна. Энэ зорилгоор энд нийтийн зах зээлийн америкийн төслийг хэрэгжүүлж байна. АНУ, Канад, Мексик улсуудыг нэгтгэсэн NAFTA маягийн нийтийн зах зээл гэгчийн байгуулах замаар анхны алхам хийгээд байна. Өнгөрсөн оны 11-р сард Гонолулуд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын оролцоотойгоор Номхон далайг дамнасан түншлэлийн төслийн асуудлаар санал шүүмжлэлийг идэвхжүүлсэн билээ. Энэ төсөлд Бээжингийг зориуд уриагүй.

Гонолулуд АНУ 9 улс тухайлбал Австрали, Бруней, Малайзи, Шинэ Зеланди, Перу, Сингапур, Вьетнам, АНУ-ын хоорондын чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурахыг санаачлав. Хэтдээ шинэ байгууллага Ази Номжон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг орлож мэднэ гэж Вашингтон үзэж байна. Одоогоор нэг талаас америкийн ашиг сонирхолыг АНДБН-т урагш ахиулахад туслаж, нөгөө талаас Бээжингийг тогтоон барих юм. БНХАУ бас тус форум  ба Зүүн-Өмнед Азийн орнуудын холбооны хүрээнд болон хоёр талын үндсэн дээр чөлөөт худалдааны бүсийг байгуулах төслуудийг ахиулж байна.

Япон АНУ-аас санаачилсан хэлэлцээрт нэгдэхэд бэлэн байна. Урьдчилан тооцоолсноор тус хэлэлцээрийн хүрээнд худалдаа бараг 650 тэрбум долларт хүрнэ. АНУ Япон хоёр интеграцийн шинэ нэгдэлд тэргүүний байр эзлэнэ. Номхон далайг дамнасан түншлэлийн ДНБ-ний бараг 90 хувь нь эдгээр хоёр улсад ногдоно гэж шинжээчид үнэлэв. Бээжин америк-японы төсөлд зохисгүй хандаж байна. АНУ Япон хоёр цэрэг-улс төрийн салбарт нягт холбоотой байгааг тус улс харгалзсан байх. Тэр ч байтугай АНУ Япон хоёр БНХАУ-ыг тогтоон барих улс төр, дипломатын хүчин чармайлт, нөөцийг дайчлахын тулд Энэтхэгтэй гурван талын эвслийг байгуулахыг оролдож байна.

Ер бусын гурвалыг байгуулах санаатай байна. Энэтхэг эвсэлд нэгдэх нь Хятад улсын  бүс нутаг дахь болон геополитикийн байдал хүндрэнэ гэсэн үг. Энэтхэг Хятад хоёр улс хоёр талын харилцаагаа бүрэн хэвийн болгоогүй. Хятадтай нутаг дэвсгэрийн асуудлаар маргаж буй Өмнөд Хятадын тэнгис хавийн орнуудыг Энэтхэг дэмжиж байна. Зөвшилцөл бол Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын үндэс тавигч зарчим мөн. Энэ нь АНУ-д таалагдахгүй байна. Иймээс тус улс форумын бүрэлдэхүүнээс гарч эсвэл оролцоогоо нэлээд хязгаарлаж мэднэ. Энэ оны 9-р сард Владивостокод болох дээд хэмжээний уулзалт дээр биш ойрын 5-7 жилд тэгэх бололтой.