Хөдөө аж ахуй бол сансар, батлан хамгаалах салбартай хамт стратегийн чухал ач холбогдолтой салбар болсон гэж Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путин Уфа хотноо Бүх оросын хөдөө аж ахуйн форумын бүгд хуралдаан дээр мэдэгдэв. Ерөнхий сайдын хэлснээр бол заримдаа хөдөө аж ахуй улс орныхоо хөгжлийн нэг ёсны зүтгүүр болдог. 2011 онд хөдөө аж ахуйн салбараас улс орондоо инфляцийг аль болохоор багасгахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан гэж Оросын еренхий сайд онцлов. Үйлдвэрлэлийн өсөлт 22 хувиас давсан хийгээд өнгөрсөн онд 94 сая тонн үр тариа хураасан явдал дотоодын хэрэгцээг хангаж төдийгүй нийлүүлэгчийн нэг болох боломж олгов. Эдгээр ба бусад үзүүлэлт улс орондоо инфляцийг тогтоон барихад их нөлөө үзүүлсэн гэж Владимир Путин мэдэгдлээ.

Дэлхийд Орос улс хөдөө аж ахуйн нэлээд их чадавхитай байна. Дэлхийн нийт хүн амын 2 хувь нь манай оронд ногдож байхад дэлхийн тариалангийн талбайн 9 хувь нь ногддог.Түүнээс гадна дэлхийн цэнгэг усны 20 гаруй хувь нь манайд нөөцлөгдсэн. Сүүлийн жилүүдэд Орос хөдөө аж ахуйг шинэчлэж, их хэмжээний хөрөнгө оруулсаны ачаар Европын гол нийлүүлэгч болсон юм. Хөдөө аж ахуйг цаашид дэмжиж, ДХБ-д элссэн ч улс орныхоо үйлдвэрлэгчдийн ашиг сонирхолыг хангана гэж Владимир Путин амлан хэлээд: «2012 онд хөдөө аж ахуй-аж уйлдвэрийн цогцолборыг дэмжихэд 170 тэрбум рубль төсөвлөн гаргана. Оросын эдийн засгийн бусад салбарын нэгэн адил хөдөө аж ахуйг хохироохыг хүлцэхгүй. Бид улс орныхоо аж үйлдвэр, аж үйлдвэр-хөдөө аж ахуйн салбарыг сэргээхээр их хэмжээний хөрөнгө бараг 1,5 триллион рубль чиглүүлсэн. Эдгээр салбарыг шудрага бус өрсөлдөгчийн золис болгохгүй» гэв.

 «Үйлдвэрлэгчдээ улс дотроо хамгаалах хэрэгсэл олон» гэж Владимир Путин онцлов. Зохих тусгай газрууд эдгээр хэрэгслийг эргэцүүлэн бодох ёстой. Тэр ч байтугай ДХБ-ын олон хэм хэмжээ одоо оросын бодит байдлын хэр хэмжээ болсон гэж ерөнхий сайд үзэж байна: «Бид одоо ч тус байгууллагын олон улсын дүрэм, шаардлагыг 90 хувиар даган мөрдөж байна. Белорус, Казахсан хоёр улстай байгуулсан нэгдэл тухайлбал Гаалийн холбоо, Эдийн засгийн нэгдсэн орон зай ДХБ-ын хэм хэмжээнд бүрэн тулгуурлаж байна. Түүнээс гадна эмзэг салбаруудыг тохируулахын тулд онцгой арга хэмжээ авна.Энэ нь хөдөө аж ахуйн машин, шувууны ба гахайн аж ахуйнуудад хамаатай. Эдгээр салбарыг хамгаалж, өрсөлдөх шинэ нөхцөлд ажиллахад нь туслахын тулд бүх хэрэслийг ашиглана» гэж Путин хэллээ. Энэ онд 5,5 тэрбум долларын дэмжлэг үзүүлнэ. Ирэх онд 9 тэрбум долларын дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон гэж Владимир Путин тэмдэглэн хэллээ. Ойрын үед Орос улс хөдөө аж ахуйн салбараа өндөр хурдацтай хөгжүүлвэл Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах улс төдийгүй тивийн хөдөө аж ахуйн аюулгүй байдлын батлан даагч болох юм.