Иран улсын олон улсын зургаан зуучтай (НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс ба Германи) хийж буй хэлэлцээг 2012 оны 4-р сард сэргээнэ гэж Түркийн ГХ-ийн сайд Ахмет Давутоглу өчигдөр улс орныхоо телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Тус асуудлыг Ираны ГХ-ийн сайдтай ирэх долоо хоногт авч үзэж хэлэлцэнэ гэж Давтуоглу нэмж хэлэв. Ираны олон улсын зургаан зуучтай нэг жилийн өмнө хийсэн түрүүчийн хэлэлцээ үр дүнд хүрээгүй байна. ЕХ-оос хэлэлцээг сэргээхийг санаачилжээ. Иран эл саналыг дэмжив. Сүүлийн үед Тегеран цөмийн судалгаагаа идэвхжүүлж, бараг 20 хувиар баяжуулсан ураныг нөөцлөж байгаа нь өрнөдийг тугшуулж байна. Цөмийн хөтөлбөр маань цөмийн энергийг дан энх тайван зорилгоор ашиглахад чиглэгдсэн гэж Иран улсаас мэдэгджээ.