0Өнөөдөр Астрахань мужийн засаг дарга Александр Жилкин Астрахань хотноо орон сууцны байшин нурсаны улмаас амь үрэгдсэн хүмүүсийг гашуудан дурсах өдөр зарлав. Тэрээр амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэв. Хотын захиргаа  нэрвэгдэгсдэд туслаж, буруутнуудыг шийтгэх талаар бүхнийг хийнэ гэж Жилкин амлав. Өнгөрөгч даваа гаригт Астраханьд долоон давхар орон сууцны башингийн орц нурсан юм. Сүүлчийн тоо баримтуудаас харахад 10 хүн амь үрэгджээ. Ахуйн хэрэгцээт хий дэлбэрсэн байх гэж үзэж байна. Дэлбэрэлттэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэв.