2012 онд Орос улсаас гадаадад 25 сая тонн үр тариа нийлүүлэхээр төлөвлөсөн байхад одоо үр тарианы экспортыг 28 сая тоон хүргэх гэж байна. Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник Уфа хотноо Бүх оросын хөдөө аж ахуйн форум дээр энэ тухай мэдээллээ. Үр тариа төдийгүй элсэн чихэр, ургамлын тос гадаадад нийлуулж байна. Түүнчлэн Орос улс шувуу, гахайн мах их хэмжээгээр гадаадад нийлүүлэх төлөвлөгөөтэй байна» гэж сайд тэмдэглэв. Орос улсад шувууны махны үйлдвэрлэл 1,9 дахин, гахайн махных 41 хувиар тус тус өсөн нэмэгдэв. Үр тарианы дотоодын хэрэгцээг хангасан тул экспортыг нэмэгдүүлнэ гэж Елена Скрынник мэдээлэв. Хөгжлийн инновацийн замд шилжих нь хөдөө аж ахуй-аж үлдвэрийн цогцолборт тулгарсан нэн чухал зорилт гэж сайд хэллээ. Түүний хэлснээр бол эдүгээ» экспорт, дэд бүтцийн шинэтгэл, үр ашгийг нэмэгдүүлэх болон нөөц хэмнэх технологийг нэвтрүүлэх явдал урьтлал болжээ.