Улсын дум ерөнхийлөгчийн сонгуулиас гадна өөр бүх сонгуульд оролцохын тулд сонгогчдын гарын үсэг зуруулах арга хэмжээнээс улс төрийн намуудыг чөлөөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгээр батлав. Энэ хууль улс төрийн системийг шинэчлэх ерөнхийлөгчийн багц баримт бичигт багтсан юм. Оросын төрийн тэргүүний сонгуульд Улсын думд сонгогдоогүй  улс төрийн намууд сонгогчдын гарын үсэг зуруулсан баримт бичгийг бэлтгэх шаардлагыг хуулийн төсөлд хэвэр хадгалжээ. Гэвч гарын үсэг зурах хүмүүсийн тоог 2 саяас 100 мянга хүртэл багасгажээ. Үүний хамт ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд биеэ дааж нэр дэвшсэн хүмүүсийг дэмжихэд шаардлагатай гарын усгийг 2 саяаас 300 мянга хүртэл хорогдуулна.