Өнөөдөр Японы парламент 2012-2013 санхүүгийн жилүүдэд албан хаагчдын цалинг нэлээд багасгах тухай хуулийг батласан гэж японы NHK телевизийн компани мэдээллээ. Санхүүгийн хоёр жилд  албан хаагчдын цалинг дунджаар 7,8 хувиар хасаж, хэмнэсэн хөрөнгийг 2011 оны 3-р сарын 11-нд Японы зүүн-хойд нутаг маш хүчтэй газар хөдлөлт, цунамид нэрвэгдснээс хойш улс орноо сэргэн босгох ажлыг санхүүжүүлэх санд чиглүүлнэ. Японы ерөнхий сайдын цалинг 30, сайд нар ба дэд сайд нарын цалинг 20, тэдэнд захирагчдын цалинг 10 хувиар тус тус багасгахыг хуульд тэмдэглэжээ. Дээрх газар хөдлөлтээс хойш 2011 оны 4-р сард  засгийн газраас албан хаагчдын цалинг 0,23 хувиар хассан билээ. Эдгээр арга хэмжээ бараг 600 тэрбум иенийг хэмнэхэд туслана. Улсаас мөн хөрөнгийг сэргэн босгох ажилд зарцуулна.