Сирийн эсрэг ажиллагаа явуулах төлөвлөгөө НАТО эвсэлд алга. Америкийн цэргийн хоёр сургагч амь үрэгдсэн боловч эвсэл Афганистанд цэргээ хэвээр байлгана гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен батлан илэрхийлэв. Сири болон сөрөг хүчинтэй байлдан дайтсан засгийн газрын цэрэгт пуужин-бөмбөгийн цохилт эвслийн хүчнээс өгсөн Ливийн байдалтай харшуулах хэрэггүй гэж тэрээр үзэж байна. Расмуссен сирийн хямралыг зохицуулахад чиглэгдсэн Арабын улсуудын холбооны хучин чармайлтыг сайшаан дэмжиж байна. Америкийн цэргийн албан хаагчид хэд хэдэн ширхэг Коран хөлгийн сударыг шатааснаас хойш эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилж буй Афганистаны байдлын тухай асуултад эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга хариулахдаа НАТО ямар нэг нэмэлт арга хэмжээ авах буюу Афганистаны байдлын төлөө хариуцлагыг тус орны аюулгүй байдлын хүчинд шилжүүлэх хугацааг хойшлуулах гээгүйг тэмдэглэв. НАТО эвслээс Афганистаны байдлын төлөө хариуцлагыг тус орны аюулгүй байдлын хүчинд 2014 оны сүүлээр шилжүүлэхээр төлөвлөжээ.