Хятад улс сирийн ард түмэнд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэж тус улсын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабитай утсаар ярихдаа мэдэгдэв. Хятадын ГХ-ийн сайд НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаар бэлтгэж буй шинэ тогтоолын төслийг Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай авч үзэж хэлэлцсэн үгүйг хятадын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд мэдээлэхгүй байна. Хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр тогтоолд заажээ. Ийн тогтоолын төслийг бэлтгэж байна гэж үүний өмнө Францын ГХЯ-аас мэдээлсэн билээ. Хятад улсаас шинэ тогтоолын төсөлд хэрхэн хандаж байгааг Ян Зечийн энэ удаагийн мэдэгдэл тусган харуулахгүй байна. Гэсэн ч тэрээр Бээжингээс Сирийн өнөөгийн эрх баригчдыг дэмжиж байгаад Арабын улсуудын холбооноос зохисгүй хандсаныг зөөлрүүлэхийг оролдсон нь ил тод байна гэж «Интерфакс» агентлаг орон нутгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн заажээ.