Орос Хятад хоёр улс НҮБ-ын АЗ-д дэлхийн хамтын нийгэмлэгийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг Сирид өргөжүүлэх тухай Сирийн асуудлаархи шинэ тогтоолын төсөлд хориг ахин тавихгүй гэж НҮБ-ын дипломат ажилтнууд найдаж байна. НҮБ-ын АЗ шинэ тогтоолын төсөл дээр ажиллаж эхлэсэн гэж өчигдөр Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппе мэдээллээ. Москва Бээжин хоёр Сирийн асуудлаархи тогтоолын төсөлд ахин хориг тавихгүй бололтой. Юу гэвэл баримт бичигт хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхээр заасан гэж НҮБ-ын дипломат ажилтнууд мэдэгджээ. «Москва Бээжин хоёроос тогтоолд дэмжлэг үзүүлэх нь Сирийн ерөнхийлөгч Башар Асадын байр суурийг сулруулж мэднэ» гэж үүний хамт дипломат ажилтнууд тэмдэглэснийг «Интерфакс» агентлаг заажээ. АНУ тогтоолын төслийг бэлтгэв. Тунист болсон «Сирийн анд» гэгчдийн бага хурлаас ийн тогтоол гаргахыг санаачилжээ. Тогтоол Сирийн улс төрийн байдлыг хөндөлгүй тус улсад гарсан хүмүүнлэгийн хямралыг давахад л чиглэгдсэн байвал Орос улс дэмжинэ гэж НҮБ-ын төв байрынхан үзэж байна. Гэвч ийн баримт бичгийг хүлцэхгүй гэж өрнөдийн ба арабын дипломат бүлгийнхний төлөөлөгчид ярьцгааж байна. Гэсэн ч Бээжингээс шинэ тогтоолын төслийг дэмжих бололтой. 2012 оны 2-р сард тогтоолын төсөлд БНХАУ-аас хориг тавьсаныг зөвтгөхийг хятадын төлөөлөгчид удаа дараа оролдсон билээ. Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабттай утсаар ярьж, Хятад сирийн ард түмэнд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлэхийн төлөө байгааг батлав. Орос Хятад хоёр улс 2011, 2012 онд «ливийн хувилбар» гэгчийг хэрэглэж Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Асадыг огцоруулахыг шаардсан тогтоолуудаар НҮБ-ын АЗ-д санал хураасан үеэр хориг хоёр удаа тавьсан билээ.