БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Кашгар хотын тойрогт эмх замбараагүй байдлын улмаас 12 хүн амь үрэгдсэн тухай өчигдөр Хятадын улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Амь үрэгдэгсдийн 10 нь энгийн номхон оршин суугч, өөр хоёр нь нийгмийн ёс журмыг зөрчигчид гэж мэдээлсэн байна. Ямар учраас мөргөлдөөн гарсаныг одоогоор мэдээлээгүй байна. ШУЕЗО Хятадын баруун-өмнөд хэсэгт оршдог. Энд гол төлөв лалын шажин шүтлэгтэй уйгарууд оршин суудаг. Хятадын эрх баригчдаас мэдээлснээр «Дорнод Туркестан» террорын байгууллага ШУЕЗО-нд ажиллагаа явуулж байна. Тус байгууллага олон улсын террорын байгууллагууд тухайлбал «Аль-Каида»-тай хамсан сүлбэлдсэн гэж Бээжин сэжиглэж байна.