2002 оны 2-р сарын 28-нд  ЕХ-ны гишуун 12 улсад үндэсний валютын гүйлгээ эцэслэв. Маргааш нь 3-р сарын 1-нд драхма, франк, марк гээд хэд хэдэн мөнгөн дэвсгэртийг хэрэглэхээ больжээ. Евро ЕХ-ны дотоодын гүйлгээ тоцоо хийх цорын ганц валют болов. Түүнээс хойш 10 жил өнгөрсний дараа евро бүсийн нийт оршин суугчдын бараг тэн хагас нь үндэсний мөнгөн дэвсгэртээ санаж байна. ЕХ-ны эрх баригчид өрийн хямралаас гарч чадахгүй байгааг тэд зэвүүцэж байна.

Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн валютаа еврогээр сольсон улсуудын тоо 17-нд хүрчээ. Эстони бол 2011 оны 1-р сард валютын холбоонд нэгдсэн сүүлчийн улс болов. Гэвч өрийн хямрал гүнзгийрч,евро бүсийг цаашид өргөжүүлэх үйл явцыг зогсоов. Урьд онцгой  «евро клубын» гишүүн аль болох түргэн болохыг хичээсэн улсууд  азнав. Нэгдээгүй зарим улс тухайлбал Чех еврог нэвтрүүлсэн явдлыг эдийн засгийн амжилтгүй туршилт хэмээн үзэж байна. Харин хоёр жилийн өмнө Брюсселийг ийнхүү дайрах нь  ухаанд багтамгүй гэмээр зүйл байсан.

    1999 онд еврог нэвтрүүлснээс хойш түүнийг «Европын архаг өвчин эмгэгийг» анагаах иж бүрэн  хэрэгсэл мэтээр харуулж ирсэн. Нэгдсэн валют инфляцийг аль болохоор багасгаж, жуулчдын ба бизнесийн байдлыг хөнгөвчилж, төсвийн бодлогыг журамжлах байсан билээ. Маастрихтын шалгуур гэгч тухайлбал төсвийн алдагдал 3 хувиас хэтрэхгүй, төрийн өр ДНБ-ний 60 хувиас бага байх заалт төсвийн бодлогыг зохицуулж байлаа. Гэвч улс төр эдийн засгаас давамгайлж,төсвийн үзүүлэлт нь үлгэр жишээ болох яагаа ч үгүй байсан Грек, Итали, Испани улсуудыг евро бүсийн гишүүд болгов.

Эдүгээ эдгээр алдааны уршгийг  евро бүсийн нэг ёсны зүтгүүр болох Герман улс  арилгахыг оролдож байна. Харин тус улсын оршин суугчдын бараг гуравны нэгэн нь евро бүст гутрангүй хандаж байна. Саяхан  Германы бүр ДХ-ийн сайд Ханс Петер Фридрих Афинд шууд хандан «евро бүсээс гарах нь зүй ёсны хэрэг болохыг ухамсарлахыг» уриаллаа. Евро болон түүнтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээс Герман татгалзах бололтой. Санхүүгийн ажилтан Александр Лапутин хэлэхдээ

 «Евро бүсийн хямрал даамжралгүй хувьсаж байна хэмээн үзэж болно. Тулгарсан асуудлууд нэлээд тодров. Гэвч эдгээр асуудлыг тэр даруй  шийдвэрлэж болохгүй. Үүнд олон жилийн хугацаа шаардагдах нь өөр хэрэг юм. Энэ нь ЕХ марк  буюу драхмыг ахин хэрэглэнэ гэсэн үг юм уу? Эдгээр нь өөр өөр хоёр асуудал юм. Хүчит улсууд евро бүсээс гарч маркад буцах нь нэг хэрэг. Драхма бол өөр асуудал билээ. Эдгээр хоёр валют ЕХ-ны гишүүдэд ашиггүй гэж үзэж байна.Еврогийн төлөв  бага зэрэг тогтворжино гэж үзэж байна. Харин үндэсний валютад буцах нь адгийн муу хувилбар болно» гэв.

ЕХ ба зарим улдсууд евро бүсийг хөгжүүлэх шинэ стратегийг одоо боловсруулах ёстой гэж шинжээчид үзэж байна. Евро бүсийн хүрээнд төсөв-татварын шинэтгэл явуулах тухай 2011 оны сүүлээр ЕХ-ны тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт дээр зарлан мэдээлсэн билээ. 1-р сарын дээд хэмжээний уулзалт дээр төсвийн гэрээ батлахаа илэрхийлэв. Ингээд  үндэсний валютад буцах эсэх нь евро бүсийн улсууд  бүтцийн шинэтгэл явуулахаас шалтгаална гэж эдийн засагч Алексей Горяев хэлээд

«Сулхан хөгжилтэй Грек, Португали, Испани улсууд алдагдалгүй төсвийн талаар авсан үүргээ хэрхэн биелүүлэхээс юм бүхэн шалтгаална. Тэгэхгүй бол нэгдсэн валютын төлөв бүрхэг болно. Түүнээс гадна евро бүст нэгдсэн бүх улс ямар дүрмийг даган мөрдөхийг ойлгох ёстой. Нийгмийн маш хүнд шинэтгэл явуулах хэрэгтэй. Грек улс болон европын бусад орнууд эмзэг алхам арга буюу хийх ёстой» гэв.

Еврог бүтээсэн түүх болон 15 жилийн дараа түүний тойронд үүссэн маргаан тэмдэглүүштэй  гэж шинжээчид  хэллээ. 90-д оны дундуур  евро бүсийн гол гол этгээд нэгдсэн шинэ валютын нэрийн асуудлаар нэлээд удаан тохиролцож чадахгүй байсан. Франц экю, Герман евро марк гэж нэрлэхийн төлөө байв. Эцэст евро гэсэн билээ. Грекийн «эпсилон» үсэг  шинэ валютын зураасан бэлгэ тэмдэг болжээ.