Сирийн ерөнхийлөгч Башар Асад улс орныхоо шинэ Үндсэн хуулийн төсөлд гарын үсэг зурав. Бүх нийтийн санал хураалтад оролцсон хүмүүсийн 89  хувь нь Үндсэн хуулийг батлахын төлөө санал өгсөн тухай өнөөдөр сирийн САНА агентлаг мэдээллээ. Үндсэн хуулийг сирийн албан ёсны хэвлэл «Аль-Жарида ар-расмийя» сонинд нийтлүүснээс хойш тэр хүчин төгөлдөр болно. Шинэ Үндсэн хуулийг батлах асуудлаархи бүх нийтийн санал хураалт ням гаригт Сирид боллоо. Эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа боловч  сонгогчдын бараг 57 хувь нь санал хураалтад оролцов. Тэдний бараг 90 хувь нь шинэ Үндсэн хуулийг сайшаан дэмжив. Шинэ Үндсэн хуульд заасан ёсоор сөрөг намуудыг бүртгэж, ерөнхийлөгчийн эрх мэдлийн хугацааг тус тус долоон жилээр хоёр удаа сонгогдохоор хязгаарлана. Үнэн чанартаа ерөнхийлөгч Асад сөрөг хүчнээс өнгөрсөн оны хавар тавьсан гол  шаардлагыг биелүүлсэн байна. Тэр үед эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн дөнгөж эхлэсэн билээ. Гэвч одоо байдал өөрчлөгдэж, сирийн сөрөг хүчин Асадыг огцоруулсаны дараа л эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна. Бүх нийтийн санал хураалтад оролцохоос татгалзахыг тэд өнгөрсөн долоо хоногт сирийн ард түмэнд уриаллаа. Сөрөг хүчнийг дэмжиж буй өрнөдийн орнууд мөргөлдөөн  гаарч, дайн дэгдэхэд  тулсан  нөхцөлд бүх нийтийн санал хураалт явуулахыг зүйд нийцэхгүй хэрэг, хошин явдал хэмээн нэрлэв. Харин Орос улс Сирид ардчилсан шинэтгэл явуулахыг сайшаан дэмжиж байна.