Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаа шувтарч байна. Сонгуулийн өмнөх долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс орныхоо улс төрийн байдлыг үнэлж, хэтийн төлөвийг таамаглаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид түшиг тулгуур, мөрийн хөтөлбөрөө тодорхойлж,засаг захиргаа, бие биедээ зэмлэл тулган  илэрхийлээд байна гэж «Независимая газета» сонинд бичжээ. Гэвч сонгуулийн дараа улс орон амаргүй үед шилжинэ гэж шинжээчид ба улс төрчид анхааруулав. Ерөнхийлөгчийн дараачийн сонгууль хугацаанаас өмнө болно гэдэгт ОХУ-ын КН найдаж байна.

Учир нь «Владимир  Путины ерөнхийлөгчийн БН Улс ноцтой хямралд нэрвэгдсэн» гэж  намынхан үзэж байна. Сонгуулийн дараа Путин дотоод бодлогын талаар үзэл санаагаа арга буюу өөрчлөх юм. Албан ёсоор бүртгэгдээгүй сөрөг хүчин ирээдүйн төрийн тэргүүнтэй  оновчтой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж одоо сөрөг хүчний эгнээнд нэгдсэн ерөнхий сайд асан Касьянов үзэж байна.

«Эдүгээ Путин замын уулзар дээр байна. Шинэтгэлд тус дөхөм үзүүлэх Путин ялж мэднэ» гэж Орчин цагийн хегжлийн хүрээлэнгийн захиргааны гишүүн Игорь Юргенс «Независимая газета» сонинд мэдээлэв. Улс орны байдал нэлээд түгшүүртэй байна гэж тус сонин тэмдэглэжээ. Энэ нь эрх баригчид  сонгуулийн үр дүнд биш  сонгуулиас хойшхи улс төрийн хүчний харьцаанд итгэхгүй байгаатай холбоотой юм.

 Гэвч ерөнхийлөгчийн кампанит ажиллагааны үр дүнд нөлөөнө гэдэгт сөрөг хүчин найдсаар байна. «Яблоко» намын талынхан ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшсэн бүх нэр дэвшигчийг эсэргүүцэж байна. Тэд  албан ёсоор бүртгэгдээгүй өөрсдийн нэр дэвшэгч Явлинскийн нэрийг нэмж бичиж эсвэл сонгуулийн хуудаст байгаа бүх нэр дэвшэгчийн нэрийг баллаж сонгуулийн хуудасыг хүчингүй болгоно.

 «Коммерсант» сонинд бичснээр сөрөг дөрвөн нэр дэвшэгч ОХУ-ын КН-ын удирдагч Геннадий Зюганов, Либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский, «Шудрага Орос улс» намын тэргүүн Сергей Миронов, үйлдвэрлэл эрхлэгч Михаил Прохоров нар 5 дахь нэр дэвшэгч Владимир Путины төлөвшүүлсэн системийн нэг хэсэг хэмээн «Яблоко» намын талынхан үзэж сонгуулийн хуудасуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Гэсэн ч «Яблоко» сонгуулийн явцыг ажиглана. Хүчингүй сонгуулийн хуудасыг хэрэгтэй нэр дэвшэгчэд нэмж бүртгүүлэхээс сэрэмжлэх бодолтой байна.

Орос улсад  олон нийтийн улс төрийн орон зай өргөжсөн нь өнөөгийн сонгуулийн кампанит ажиллагааны гол дүн болсон гэж «Эксперт» сэтгүүл үзэж байна. Владимир Путиныг ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлнэ гэж өнгөрсөн оны 9-р сарын 24-нд «Нэгдсэн Орос улс» намаас зарлан мэдээлэх үед ирээдүйн сонгуулийн компанит ажиллагаа агуулгагүй болох мэт санагдлаа. Гэвч юм бүхэн өөр болов.

Улсын думын ба ерөнхийлөгчийн сонгуулийн хоорондын завсар бидний түр мартсан олон нийтийн эсэргүүцлийн  тэмцэл хөдөлгөөн өрнөв. Гэвч иргэний буюу улс төрийн хөдөлгөөн эдгээр тэмцэл хөдөлгөөнээс үүдэн гараагүй. Өнөөгийн бодлогод дүргүйцэгчид гудамжинд гарч чадахаа л одоогоор харуулсан. Өөр уриа лоозон дор тэднээс илүү олон хүн гудамжуудад гарч мэдэхийг Путины талынхан харуулав. Өөрсдийн зорилгыг хамгаалахад бэлэн байх явдал, хатуу итгэл зориг бол хөдөлгөөний чадавхи юм.Чадавхиа хэрэглэж чадах хэрэгтэй.

Тэмцэл хөдөлгөөнийг үүсгэсэн санаа бодол сонгуулийн дараа ч үгүй болохгүй гэдэгт сөрөг хүчин найдаж байна. Эдгээр чадвар, шаардлагыг заавал засгийг түлхэн унагахад хэрэглэхгүй. Хувьсгал бол улс төрийн зорилгодоо хүрэх зөвхөн нэг арга барил юм. Владимир Путин алдаанаасаа сургамж авах ядаж нийгэмд юу болж байгааг ойлгож чадахаа харуулсан юм.