3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой санал асуулгын үр дүн, таамагнал ба өөр судалгааны үр дүнг нийтлэхийг хориглосон ёс журам Орос улсад тогтов.Энэ ёс журам  сонгогчдын санаа бодолд ямар нэг нөлөө үзүүлэхээс сэрэмжлэнэ. Санал хураалтын өмнөхөн бямба гаригт тайван сонголт хийх боломж иргэдэд олгохын тулд нэр дэвшэгчдийн төлөө ухуулгын ямар ч хэлбэрийг хориглоно. Ерөнхий сайд Владимир Путин, Либерал-ардчилсан намын удирдагч Владмир Жириновский, ОХУ-ын КН-ын дарга Геннадий Зюганов, «Шудрага Орос улс» намын тэргүүн Сергей Миронов, бизнес эрхлэгч Михаил Прохоров нар төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдэж байна.