Улс орон нь бүс нутгийн омгуудын холбоо болж хувирч болзошгүй гэдгийг Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагааснаас хойш засгийн эрхэнд гарсан Ливийн үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдельжалиль улс орны нь оршин суугчдад анхаруулав. Энэ үйл явцыг зогсоож, улс орноо бутаргахаас  сэрэмжлэхийн тулд  БХЯ,ДХЯ-ны нэгдсэн цэргийн анги нэгтгэлд элсэхийг Абдельжалиль сөрөг хүчний бослогын отрядын гишүүдэд уриалжээ. Каддафигийн цэргийн сангаас авсан олон арван мянган буу, байлдааны техник, ливийн оршин суугчдын гарт байна. Ливийн төв засгийн газарт захирагдахаас янз бүрийн шалтгаанаар татгалзсан омог,шашны бүлгүүд  олон хот тосгоныг хяналтдаа авсан байна.