Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар Сирийн байдлыг авч үзэж хэлэлцэхээр 3-р сарын 10-нд Каирт хоёр өдрийн зөвлөлгөөн хийх тухай тус холбооны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ. Түүний хэлснээр бол Сайд нар Сирийн ерөнхийлөгч Башар Асад гал зогсоох, танкуудыг улс орныоо хотуудаас гаргах, улс төрийн хоригдолуудыг суллах, хүний эрхийг хамгаалагчдыг Сирид оруулах тухай Арабын улсуудын холбооны тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзсан явдлыг хэлэлцэнэ. Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль Аараби Сирийн байдлын тухай дэлгэрэнгүй илтгэл зөвлөлгөөн дээр тавина. Тус зөвлөлгөөн  2012 оны 3-р сард Иракийн нийслэл Багдад хотноо болох Арабын улсуудын холбооны  дээд хэмжээний уулзалтын бэлтгэл болох юм.