АНУ Сирид шинэ Үндсэн хуулиар явуулсан бүх нийтийн санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хийгээд «увайгүй явдал» болсон хэмээн үзэж байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ. Сирийн эрх баригчид Хомс ба сирийн өөр хотуудыг буудсаар байгаа үед ямар ч ардчилсан үйл явцын талаар ярьж болохгүйг тэрээр мэдүүлэв. Нуландын хэлснээр бол  Сирийн ерөнхийлөгч Башар Асад өөрийнхөө хяналтыг хэвээр хадгалахыг оролдож  санал хураалтыг хяналтдаа авч явуулсан». Сирийн шинэ Үндсэн хуулийн асуудлаар 2-р сарын 26-ны ням гаригт бүх нийтийн санал хураалт явуулав. БААС(Сэргэлт мандал) намын удирдах үүргийн тухай  8-р зүйл ангийг хассан нь шинэ Үндсэн хуулийн гол онцлог юм. Улс төрийн бүх нам адил тэгш эрхтэйг баримт бичигт заажээ. Санал хураалтад оролцсон хүмүүсийн 89,4 хувь нь Шинэ Үндсэн хуулийг дэмжив. Франс Пресс агентлагийн уламжласнаар санал өгөх эрхтэй хүмүүсийн 57,4 хувь нь бүх нийтийн санал хураалтад оролцсон юм.