Оросын «Роснефть», «Транснефть» компаниуд захирлуудын зөвлөлүүдээрээ дамжин нефтиэ Хятадад нийлүүлэх тухай урт хугацааны гэрээнүүдэд өөрчлөлт оруулах  төлөвлөгөөтэй байна. 2011 оны намар Москва, Бээжин хоёрын байгуулсан гэрээнүүдийн талаар өгүүлж байна. Эдгээр баримт бичгүүдийн дагуу оросын нефтийг Хятадад хөнгөлөлттэй үнээр худалдах юм. «Роснефть» компанийн захирлуудын зөвлөл  өөрчлөлт оруулах асуудлыг 2-р сарын 28-нд авч үзнэ гэж нөхцөл байдлыг мэддэг хэд хэдэн эх сурвалжаас «Интерфакс» агентлагад мэдээлжээ. «Транснефть» компанийн захирлуудын зөвлөл нефтиэ Хятадад нийлүүлэх урт хугацааны хэлэлцээрийн хүрээнд зохих өөрчлөлтийг сайшаасан тухай нэгэн эх сурвалжаас «Интерфакс» агентлагад мэдээлсэн байна. 2011 оны 10-р сард  оросын тал нэг баррель  нефтиэ 1,5 доллароос хямд үнээр Хятадад худалдахыг зөвшөөрсэн билээ. Тэгснээр бараг 20 жилийн турш жил тутам ОХУ-аас Хятадад 15 сая тонн нефтийг нийлүүлвэл оросын тал 3 тэрбум орчим долларыг дутуу авна.Дээрх хоёр компани мөн мэдээллийг тайлбарлахгүй байна.