Оросын өмнө зүгийн Ижил мөрний адагт оршдог Астрахань хотод нурсан орон сууцны байшинд сууж байсан 4 хүний хувь заяа тодорхой бус хэвээр байна гэж «Интерфакс» агентлагаас ОХУ-ын Онцгой байдлын яамны өмнөдийн бүс нутгийн төвийн  хэвлэл мэдээллийн  төвд мэдээллээ. Аврагчдын тоо баримтуудаас харахад эмгэнэлт хэргийн улмаас наанадаж 7 хүн амь үрэгджээ. Нуранги дороос гаргасан таван хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.800 орчим хүн байшин нурсан газарт шөнөжин ажиллаа. Эмгэнэлт  хэрэг явдал өчигдөр үдээс хойш болжээ. Астраханьд 9 давхар орон сууцны байшинд ахуйн хэрэгцээт хий дэлбэрсэн гэж таамаглаж байна. Дэлбэрэлтийн уршгаар нэг орц  бүтнээрээ нурав. Амиа хорлоно гэж урьд нэг бус удаа сүрдүүлж байсан эндхийн нэгэн оршин суугч үүний буруутан байж магадгүй. Нүдээрээр үзсэн хүмүүсийн хэлснээр бол эхлээд дэлбэрэлт  гурван давхарт гарч дараа нь анхны давхарууд нуржээ. Хэдхэн минутын дараа орц бүтнээрээ нурав. ОХУ-ын Онцгой байдлын яамны тэргүүн Сергей Шойгу газар дээр нь  эрэн хайх ажиллагааг удирдаж байна. Ерөнхий сайд Владимир Путин дэлбэрэлтийн шалтгааныг илрүүлж, үр дагавары нь арилгах талаар  засгийн газрын 1-р орлогч дарга Виктор Зубков тэргүүтэй  засгийн газрын комиссыг томилож үүрэг өглөө.