Орос,Хятад улсууд Сирид гал зогсоож, тус  улсын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд Срийн ерөнхийлөгч Башар Асадад шахалт үзүүлэх ёстой гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.Орос, Хятад улсууд «Сирийн засгийг солих бидний алхамуудыг зөвшөөрөхгүй байсан ч ийм арга хэмжээ авах ёстой» гэж тэрээр тэмдэглэв.Хүмүүнлэгийн тусламжийн бараа таваарыг тээвэрлэж хүргэх нь хамгийн чухал зорилт гэж Нуланд онцлов. Түүнээс гадна тэрээр Иранд хандан сирийн ерөнхийлөгчэд энэ талаар  нөлөө үзүүлэхийг уриалжээ. Орос,Хятад,Иран гурав Асадын дэглэмийг дэмжиж байна. Гэвч мөн дэглэм хэзээ нэгэн цагт дампуурна. Эдгээр гурван улс Асадын дэглэм унасан цагт хэний талд байхаа эргэцүүлэн бодох ёстой гэж Төрийн департаментын төлөөлөгч тэмдэглэн хэллээ.