“Куданкулам” АЦС-ийг ажиллуулаж эхлэхийг эсэргүүцсэн  гурван төрийн бус байгууллагын \ТББ\ лицензийг Энэтхэг улсын засгийн газар хүчингүй болголоо. Энэтхэгийн ерөнхий сайдын өргөөнд төрийн сайд Нараянасами ингэж мэдэгдсэн байна. Өмнөд Энэтхэгийн Тамилнаду мужид ОУ-ын оролцоотойгоор байгуулж байгаа станцийн асуудлыг энэ сайд хариуцдаг юм. «Оросын дуу хоолой» радиогийн  тайлбарлагч Георгий Ванецов тайлбарлахдаа:

Тамилнаду мужийн лицензий нь хүчингүй болгосон ТББ-ууд нь “Куданкулам” АЦС-ийн ажлыг тасалдуулах зорилготой эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулах хөрөнгийг гаднаас авдаг байсан нь мөрдөн байцаалтын үед тодорхой болсон байна. Эдгээр хөрөнгө нь өвчтэй хүмүүсийг эмчлэх, тахир дутуу хүмүүст туслах, нойтон хамуу өвчнийг бүрмөсөн устгахад зориулагдсан гэж батлаж байсан байна.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцох хүмүүсийг тусгайлан хөлсөлсөн автобус болон ачааны машинаар алслагдсан нутгуудаас авчирч байжээ. Тэдний хоол унд, “сэтгэл санааг нь өндөр байлгах” болон идэвхитэй байлгахын тулд нилээд их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна. “Куданкулам” АЦС-ийн ажлыг эсэргүүцэгчдын хөдөлгөх хүч нь мөнгө, архи хоёр байжээ гэж “Таймс оф Индия” сонинд бичсэн байна.

Японы Фукусима АЦС-д болсон ослоос болж хүрээлэн байгаа орчин бохирдох зэрэг олон олон “аймшигууд” удаан хугацааны турш энэтхэгчүүдийг айлгаж ирсэн байна. Бүрэлдхүүнд нь энэтхэгийн нэртэй цөмийн физикийн эрдэмтэд багтсан засгийн газрын комисс тус мужид очиж АЦС дээр ажиллаад энэ бүхэн нь худал зүйл гэдгийг баталсан юм.

“Куданкулам” АЦС-ийг эсэргүүцэх ажиллагааны цаана эхний ээлжинд америкийн ТББ-ууд байгаа гэж Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх америкийн “Сайенс” сэтгүүлд ярилцалга өгөхдөө мэдэгдсэн нь мөрдөн байцаалтын үед хангалттай баримт нотолгоо олдсонтой холбоотой бизээ.Энэтхэгийн ерөнхий сайдын мэдэгдэл нийгэмд дэлбэрэлт үүсгэлээ. Маш удаан оршиж байсан сурталчилгааны хөөсөн бөмбөлөг сая л дэлбэрэх шиг боллоо. “Куданкулам” АЦС-ийн эргэн тойронд бий болсон хэрүүл маргаан сайхан туршлага болно гэж Эрчим хүч болон аюулгүй байдлын төвийн захирал Антон Хлопков үзэж байна.

 «Энэтхэг улсад нефть, хийн  нөөц бага гэдгийг тооцон үзвэл ойрын ирээдүйд атомын эрчим хүчийг орлох эх үүсгэвэр энэ улсад байхгүй. Атомын эрчим хүчийг өргөн цар хүрээтэй хөгжүүлж байгаа улсуудын нэг бол Энэтхэг улс бөгөөд энэ салбарт технолог, шинжлэх ухаан, хүн хүчний асар их нөөцтэй юм. Миний бодоход атомын аж үйлдвэрийн төлөөлөгчид нутгийн хүн амтай тулж ажиллан сайтар тайлбар хийдэггүйгээс болж тэд төрөгдөлд орж байна» гэж Антон Хлопков хэллээ.

Учир зөвхөн үүнд байгаа гэж үү? Энхийн цөмийн эрчим хүчний орос, энэтхэгийн хамтын ажиллагаанд өргөн хүрээтэй хөтөлбөр байна. Орос, Энэтхэг улсууд ойрын жилүүдэд Энэтхэг улсад 16 цөмийн эрчим хүчний блок барихаар төлөвлөөд байна. Харин энэ байдал хэн нэгэнд огт таалагдахгүй байгаа бололттой.

Энэтхэгийн пуужинд зориулсан оросын криогенийн хөдөлгүүрийг худалдах явдлын эргэн тйоронд хорин жилийн өмнө болсон явдлыг эргэн саная. Тэр үед АНУ-д энэ нь таалагдаагүй бөгөөд пуужингийн технологийг дэлгэрүүлэх ёсгүй гэсэн нэрийн дор ОУ-ыг энэ гэрээнээс татгалзуулж чадсан билээ. Харин хоёр долоо хоногийн дараа ийм хөдөлгүүрийг өөрсдөө энэтхэгчүүдэд санал болгож байсан байна.