Өмнөд Солонгос, АНУ хоёр өнөөдөр өргөн хүрээтэй хэд хэдэн цэргийн хээрийн сургуулиа эхлэж Пхеньяны дургүйг хүргэлээ. БНАСАУ-ын арми болон ард түмэн “америк, өмнөд солонгосын дайныг өдөөгчдын эсрэг дайнд ороход бэлэн байна” гэж хойд солонгосын ЦТАК агентлагаас тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

Энэ хээрийн сургуульд “Үндсэн шийдвэр” нэртэй хоёр улсын хуурай замын болон тэнгисийн цэргийн сургуулилт,  “Бүргэдхэн” нэртэй агаарын цэргийн хүчний сургуулилт багтаж байгаа юм байна. Хээрийн сургуулийн сүүлийн хэсэг нь энэ оны 4-р сарын 30-нд дуусах юм байна.Энэ өргөн хэмжээний хээрийн сургууль нь зөвхөн Солонгосын хойгт ч биш нийт бүс нутагт байдлыг хурцатгана гэж хойд солонгосын тал үзэж байна.

2010 онд Йонпхёндо арлын эргэн тойронд болсон явдлыг Пхеньян дурсан санаж болзошгүй уршгийн хариуцлагыг урьдчилан зайлуулж байна.Байдал цаашид хэрхэн хөгжихийг өнөөдөр хэн ч урьдчилан хэлж чадахгүй гэж ЦТАК агентлаг тэмдэглэсэн байна. Өнгөрсөн оны 12-р сард нас барсан Ким Чен Ирын хойноос солонгосын ард түмэн эмгэнэн гашуудаж байгаа үед хээрийн сургууль хийж байгаад БНАСАУ-д хилэгнэж байгаа нь тайлбараас харагдаж байна.

Сөүл, Вашингтон хоёр хээрийн сургууль хийх хугацааг үнэхээр тохиромжгүй үед сонгосон болон энэ удаагийн сургууль хоёр сар үргэлжлэх нь онцгой анхаарал татаж байна гэж ОУШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал, профессор Сергей Лузянин тэмдэглээд

«Солонгосын хойг бүтэн хоёр сар түгшүүртэй байдалд байна гэсэн үг. Цэргийн салбар, олон улсын улс төрийн байдал, хамгийн гол нь солонгос хоорондын харилцаанд хүндрэлтэй байдлыг бий болгоно. Тэгэхдээ бүх юм хээрийн сургуульд ч байгаа юм биш, энэ сургууль анхных ч биш харамсалтай нь сүүлчийнх ч биш. Пхеньянд удирдлага солигдсны дараа энэ хээрийн сургуулийг санаатайгаар явуулж байгаа юм. Залуу удирдагч Ким Чен Ын дөнгөж сая удирдлагыг гартаа авч байна. Тэрээр ямарч туршлагагүй хойд солонгосын генералууд түүнд нөлөөлж байна. Ким Чен Ын улс төрд төгс биш байгаа. Ийм нөхцөл байдалд америк, өмнөд солонгосын өргөн хэмжээний хээрийн сургууль хийж байгаа нь Умардын хариултыг харах гэсэн өдөөн хатгалага юм» гэлээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал шийдэгдээгүй, зургаан талын хэлэлцээр мухардмал байдалд орсон зэрэг нь байдлыг улам түгшүүртэй болгож байгаа гэж профессор Лузянин үзэж байна. Энэ халуун бүс нутагт ОУ маш ойрхон байдаг учраас түгшүүртэй байдлыг аль болох хурдан намжааж, Умард, Өмнөд хоёрыг хэлэлцээрийн ширээнд суулгах нь маш чухал юм гэж шинжээч тэмдэглэлээ.

БНАСАУ-ын цөмийн зэвсгийн статусыг Москва хэзээч хүлээн зөвшөөрөхгүй гэж өнөөдөр нийтлүүлсэн өгүүлэлдээ ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин онцлон тэмдэглэсэн байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг зөвхөн дипломат арга хэрэгслээр шийдэх ёстой гэж ОУ үзэж байгааг Путин дахин нотоллоо. ОУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байгаа Путин энэ цаг үед маш болгоомжтой байх ёстой гэж үзэж байна. БНАСАУ-ын шинэ удирдлагын чанрыг шалгах нь бодлогогүй хариу арга хэмжээ авахад хүргэж мэднэ гэж тэр үзэж байна. Ийм байдалд хэзээч хүргэж болохгүй.